Замын-Үүдийн гаальд Mounjaro нэртэй тарилгыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
![]()
Зураг (Замын-Үүдийн вагзал, жишээ зураг): Uugii / Wikimedia Commons, CC BY 3.0
Сүүлийн үед гаалийн хяналт шалгалтаар Mounjaro нэршилтэй тарилгыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байгааг Замын-Үүд дэх Гаалийн газар сэрэмжлүүллээ.
Энэхүү бүтээгдэхүүн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд импортлох, худалдах, ханган нийлүүлэхэд холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл, шаардлага тавигддаг бүтээгдэхүүн юм.
Иймд иргэд гадаад улсаас эм, эмийн бүтээгдэхүүн авч зорчихдоо тухайн бүтээгдэхүүн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх, улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл болон бусад бичиг баримт шаардлагатай эсэхийг гаалийн байгууллагаас урьдчилан тодруулахыг Замын-Үүд дэх Гаалийн газрын Хорио цээрийн алба зөвлөжээ.
Хууль бус импорт, худалдаанаас сэргийлж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг тус алба иргэдээс хүслээ.
