Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно

Чингис хаан хөшөө цогцолбор

Зураг (Чингис хаан хөшөө цогцолбор, жишээ зураг): Zazaa Mongolia / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

УИХ-ын дарга С.Бямбацогт «Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай» захирамж гаргаж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, «Монгол бахархлын өдөр» энэ сарын 10-ны өдөр тохиож байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, мөн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх тохиолдолд хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болохоор заасан байдаг.

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр 431 дүгээр захирамж гаргасан. Захирамжид Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэжээ.

Их Монгол Улс 1206 онд байгуулагдсанаас хойш 2026 онд 820 жил болж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen