Боксчид дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөхөөр Германыг зорилоо
2022/11/01
Герман улсад сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 2-5-нд болно. Тэмцээнд өрсөлдөхөөр Монгол Улсын дасгалжуулагч Ц.Даваацэрэн, Ж.Еркиний удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өчигдөр Герман улсыг зорилоо.
Тэмцээнд оролцох боксчдын нэрс:
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Н.Оюунэрдэнэ,
- 54 кг-д Э.Мичидмаа,
- 57 кг-д М.Энхжаргал,
- 60 кг-д Г.Бадмаараг
Эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Даваадорж,
- 57 кг-д Х.Энх-Амар,
- 60 кг-д Т.Энхтөр, О.Тулга,
- 63.5 кг-д Б.Мишээлт нар хүч үзнэ