Говийн их дархан цаазат газарт 38 мазаалайд зориулж 3.6 тонн нэмэлт тэжээл байршууллаа

Говийн мазаалай

Зураг (тайлбар): Говийн мазаалай. Зохиогч: Hunter J. Causey / Wikimedia Commons, CC BY-SA 1.0

Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид мазаалайд нэмэлт тэжээл тавих намрын биотехникийн ажлыг зохион байгууллаа.

Байгаль хамгаалагчид тав хоногийн хугацаанд нийт 1,250 км зам туулж, 38 мазаалайд зориулсан нэмэлт тэжээлийн саванд 3.6 тонн тэжээл байршуулжээ. Тэжээл нь багсармал, шахмал гэсэн хоёр төрөлтэй.

Тэжээлийн үндсэн орцод эрдэнэ шиш, овъёос, шар буурцаг, шар тос, яс зэрэг бүтээгдэхүүн орох бөгөөд 20 орчим хувийг уураг байхаар тооцсон байдаг. Энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулахад байгаль хамгаалагчдын хоёр машины түлшний зардлыг Маза кофегийн хамт олон дэмжиж, хамтран ажилласан байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen