Н.Эрдэнэ: Олон улсад хэдийнэ замналаа эхлүүлсэн төрлийг Монгол үзэгчдэдээ зориулан хөгжүүлэхээр шийдсэн

"Дэлхийн цирк Монголд" тоглолтын ПРОДЮСЕРЫН ҮГийг та бүхэнд хүргэж байна.
Тоглолтын санаачлагч, продюсер Н.Эрдэнэ "Гадаадын улс оронд очоод үзэх тэр бүр боломжгүй тоглолтыг хэрхэн Монгол үзэгчдийн таашаалд нийцүүлэн хийх вэ гэж нилээн хэдэн жил бодсон.(Ковидын үед)
Яагаад бид моод Монголоор дуусдаг гэдэг үг урлаг уран сайханд хүртэл мэдрэх ёстой билээ?
Зүгээр л хэн нэгэн хийхгүй бол тэр бүх боломжийг үзэгчид маань мэдрэхгүй алдана гэдэг л харамсалтай. Гэхдээ бидний 2013 оноос хийсээр ирсэн ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД тоглолт маань нэг манежтайгаар аль хэдийн үзэгчдээс өндөр үнэлэлт авсаар байсан ч өөр л зүйл хүсээд байлаа.
Ингээд анхны спорт арена олон улсын циркчдийн ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД тоглолтыг Монгол улсад нутагшуулах ажил маань 2022 онд Буянт Ухаа спортын ордонд эхэлж, 2 өдөр 6 удаагийн тоглолтоор 35.000 үзэгчид үзсэн нь зөв ажлаа эхлүүлжээ гэж бодлоо. Ганц нэг алдаа гарсан ч засаад явлаа. Ганц нэг санаатайгаар хор хутгах хүн ч мундсангүй, сонссон ч сонсоогүй дүр эсгээд цааш явсан.
Харин эндээс бид шоу тоглолтоо хос хоёр манежтай болгож гадаадын орнуудад аль хэдийнэ түүхэн замналаа эхлүүлсэн төрлийг сонгож Монгол үзэгчиддээ зориулан хөгжүүлж эхлэхээр шийдсэн.
Ингээд AIC STEPPE ARENA мөсөн ордонд төслийнхөө 10 жилийн ойн баярт зориулан цоо шинэ өнгө төрх, хөгжим, хувцас гээд бүгдийг хийж Монгол улсад анхны циркийн хос хоёр манежтай шоу тоглолт 2024 оны гуравдугаар сард жинхэнэ "бут" авсан.
Харин одоо та бүхэндээ бас дахин нэг цоо шинэ шоу тоглолтоо толилуулахад бэлэн боллоо. Мэдээж бүгд шинэ, тэр тусмаа дэлхийд цор ганц баавгайнуудын үзүүлбэр. Баавгайнууд машин, мото, дугуй, скутер унана гэхээр манай үзэгчдэд сонин, бас гайхалтай. Бусад бүх жүжигчид дандаа шилдгүүд.
Ингээд 2024 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс манай цоо шинэ тоглолт эхэллээ, та бүхнийг урьж байна" гэлээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen