Азийн пара наадам: 18 настай Г.Ган-Эрдэнэ анхны томоохон тэмцээндээ мөнгөн медаль хүртлээ

Паралимпийн бөөрөнцөг түлхэлтийн тамирчин (1988 оны Сөүлийн Паралимп, архив)

Зураг (Паралимпийн бөөрөнцөг түлхэлтийн тамирчин (1988 оны Сөүлийн Паралимп, архив)): Don Worley / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Японы Айчи мужийн Нагоя хотод болж буй Азийн пара V наадамд Монголын багийн медалийн буухиаг хөнгөн атлетикийн төрөлд 18 настай Г.Ган-Эрдэнэ өчигдөр үргэлжлүүллээ.

Тэрбээр эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд 10.30 метр түлхэж мөнгөн медаль хүртсэн. Түүний өмнө 10.78 метр түлхсэн Иракийн тамирчин алтан медальд хүрчээ.

Г.Ган-Эрдэнэ гавьяат дасгалжуулагч Д.Махаширигийн шавь бөгөөд анхны томоохон тэмцээндээ амжилтаар оролцож, Монголын пара спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.

Дөрвөн өдрийн дараах байдлаар Монголын баг гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай, медалийн хүснэгтэд 11 дүгээрт жагсаж байв. Өчигдөр манай тамирчид хөнгөн атлетик, пауэрлифтинг, усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн бөгөөд пауэрлифтингийн 107 кг-ын жинд Э.Содномпилжээ алтан медаль хүртсэнээр багийн алтны тоо дөрөвт хүрчээ.

Наадам 10 дугаар сарын 18-наас 24-ний өдрүүдэд болж, 45 орны 4,000 орчим тамирчин спортын 18 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улс 10 спортын төрөлд 44 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen