“Хорогдсон малын сэг зэмийг халдваргүйжүүлж устгах нь зүй”

Зүй бусаар хорогдсон малын сэг, зэмийг устгах асуудлаар Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Т.Тунгалаг мэдээлэл өглөө. Тэрээр “Зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг мал эмнэлгийн мэргэжлийн байгууллага олон улсын заавар зөвлөмж, хууль эрх зүйн хүрээнд тусгай дүрэм журам, зааврын хүрээнд хэрэгжүүлдэг. Байгалийн гамшигт үзэгдэл, өвчин эмгэг зэрэг олон шалтгаан байдаг. Монгол орны хувьд малын зүй бус хорогдол үүсэж байгаа гол шалтгаан нь хоол тэжээлийн дутагдлаас үүдэж байна. Хоёрдугаарт, хашаа саравчийн хангамжаас шалтгаалж буй. Үүнийг халдваргүйтүүлэх, сэг зэм байсан хашаа хороог халдваргүйжүүлэх заавар зөвлөмж, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг мал эмнэлгийн байгууллага хийнэ. Зайлшгүй гамшгийн нөхцөл үүссэн өнөө үед энэ ажлыг нэгдсэн зохион  байгуулалтаар хийхээс өөрцгүй.

Малын хүүр, сэг зэмийг манай орны хувьд шатааж, хөрсөнд булшлах, хөрсөнд шууд булшлах гэсэн хоёр аргыг голчлон хэрэглэдэг. Их хэмжээний мал хорогдсон үед шатааж, булшлах нь тохиромжгүй.Сэг зэмийг булшлах газрыг сонгох зөвшөөрлийг байгаль орчны байгууллага олгоно” гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen