Энэ оны 11 дүгээр сарын байдлаар хар тамхины 455 гэмт хэрэг илрүүлж, 6.6 тэрбум төгрөгийн зах зээлийг таслан зогсоожээ

Зураг (тайлбар): Улаанбаатар хотын панорама (жишээ зураг). Зохиогч: Brücke-Osteuropa / Wikimedia Commons, Public domain

Цагдаагийн Ерөнхий газар өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, энэ оны 11 дүгээр сарын байдлаарх гэмт хэрэг шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө. Хар тамхитай тэмцэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж уг албанаас илрүүлсэн хэргүүдийн дүнг танилцууллаа.

Түүний хэлснээр энэ онд 518 эзэн холбогдогчтой 455 гэмт хэргийг илрүүлж, 134,825 хүн нэг удаад хэрэглэх хэмжээний бодис, 6.6 тэрбум төгрөгийн зах зээлийг таслан зогсоосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад илрүүлсэн хэрэг 1.8 дахин, холбогдогч 1.4 дахин, хураасан бодис 1.5 дахин өссөн үзүүлэлттэй гэж тэрбээр мэдэгдэв. Энэ төрлийн гэмт хэрэгт иргэн, хуулийн этгээдээс гомдол гардаггүй тул цагдаагийн алба хаагчид өөрсдөө илрүүлдэг онцлогтойг тэрбээр онцлов.

Гадаад зах зээлд нийлүүлэлтийг таслан зогсоох зорилгоор 40 хүнийг Интерполын шугамаар эрэн сурвалжилж зарласан. Үүнээс улаан булантад зарласан долоо, хөх булантад зарласан 13, нийт 20 этгээдийг тухайн улсад нь баривчлуулсан бөгөөд эрх зүйн харилцан туслалцааны хүрээнд Монголд авчрахаар ажиллаж байна. Мөн Монгол Улсын 43 иргэн гадаад улсад ял эдэлж байгаа бөгөөд тэдний 29 нь БНХАУ, найм нь БНСУ, хоёр нь ХБНГУ-д, нэг нэгээр нь ОХУ, Вьетнам, Япон, Турк улсад байна.

Хар тамхи, мансууруулах бодис хаанаас орж ирдэг талаар сэтгүүлчид асуухад Э.Товуудорж дийлэнх хувь нь гадаад улсаас, тэр дундаа Турк улсаас орж ирж байна гэж хариуллаа. Үүнтэй холбоотойгоор чиг үүргийн бусад байгууллагуудтай хамтран шалгалт явуулдаг гэв.

Олон нийтийн сүлжээнд Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлдөг, холбогдон шалгагддаг, хураагдсан бодисыг зардаг гэж ярьсан тухай асуудал сэтгүүлчдээс гарав. Хурандаа үүнийг үгүйсгэж, албаны алба хаагчдаас холбогдон шалгагдсан асуудал нэг ч байхгүй, хураан авсан бодисыг ашиглах боломжгүй гэж мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гарсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар устгалын ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд шүүх, прокурор, шүүх эмнэлэг, шийдвэр гүйцэтгэх болон цагдаагийн таван байгууллагын алба хаагчид тусгай журмын дагуу устгадаг аж.

Улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд хар тамхины хэрэгт орооцолддог, мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлдөг гэх яриа олон нийтэд байдаг талаар асуухад тэрбээр хуулиараа хэрэгт нөлөөлөх боломжгүй гэж хариулсан. Сүүлийн жилүүдэд өндөр хариуцлагатай, шилдэг албан хаагчид олноор шалгагдах ёстой ийм хэрэгт ил тод байдал чухал бөгөөд цагдаагийн мэдээлэл болон шүүхийн шийдвэрийн дагуу бодит байдлыг иргэд мэдэж байх нь ач холбогдолтой.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen