«Дакар 2026»: Африк тивд анх удаа болох залуучуудын олимпод Монгол Улсаас 10 тамирчин оролцоно
![]()
Зураг (Сенегалын Дакар хот, жишээ зураг): Geertivp / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Залуучуудын дөрөв дэх удаагийн олимпийн наадам энэ жил Сенегал Улсын Дакар хотноо 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 13-ныг дуустал үргэлжилнэ. Энэ нь Африк тивд анх удаа зохион байгуулагдаж буй залуучуудын олимп юм.
Наадмын цар хүрээ
15-аас 17 насныхан өрсөлддөг онцлогтой наадамд 205 улсын 2,654 тамирчин 25 спортын төрөлд 153 багц медалийн төлөө хүч үзнэ. Энэ удаагийн наадамд спорт авиралт, буудлага, каратэ зэрэг 10 спортын төрөл үзүүлэх төрлөөр нэмэгдэж байна. Үндсэн төрлөөс ялгаатай нь үзүүлэх төрөлд ямар нэг медаль олгохгүй.
Монголын баг
Манай улсаас 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд, элсний бөхийн охидын -65 кг, боксын охидын -48 кг, жүдо хөвгүүдийн 55 кг, усанд сэлэлт болон дугуйн төрлөөр тамирчид өрсөлдөнө. Монгол Улсын багийн тугчаар жүдогийн хөвгүүдийн 55 кг-д өрсөлдөх Т.Төгсхүслэн сонгогдсон.
Залуучуудын олимпийн нээлтийн ёслол энэ бямба гарагт болно.
