ЭМИЙН СОНСГОЛ: 6200 нотлох баримт, 153000 цаасан нотлох баримт, 85000 цахим файл цугласан

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны сонсгол эхэллээ. Сонсголын эхний өдрийн ирц хангалттай байгаа учир сонсголыг эхлүүлэх журамтай. Сонсголыг 15, 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулах ба өнөөдрийн хувьд эмийн хүртээмж сэдвийн дагуу хэлэлцэх юм байна. Монгол улсад тулгамдаж буй эм зүйн өнөөгийн асуудал, зайлшгүй шаардлагатай хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, үүнд албан тушаалтан нөлөөлсөн байдал, төрийн байгууллагын эм хангамжын хамаарал гэсэн сэдвийн хүрээнд үргэлжлэх болно.

Өнөөдрийн сонсголын ажиглагчаар Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн н.Хажидмаа, Монголын Эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн н.Оюунбилэг, Японы Үүдэл эс дархлөө судлалын профессор н.Нямбаяр нарыг томилсон. Харин сонсголд урилгаар оролцож буй хууль хяналтын байгууллагаас АТГ-н үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга н.Даваатогтох, УЕПГ-аас хэрэг бүртгэл мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор н.Ариунаа, Зөрчлийн хэсэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих  хэлтсийн хяналтын прокурор н.Уянга,  ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засаг гэмт хэрэгтэй тэмцэх газрын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч Цагдаагийн ахмад н.Отгонбаатар нар хүрэлцэн иржээ. 

Сонсголд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд, эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Гаалийн ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудын төлөөлөл давхардсан тоогоор нийт 150 гаруй албан тушаалтныг гэрчээр сонсголд дуудаж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн. 

 Хянан шалгах түр хороо 2024 оны нэгдүгээр сарын 4-ны өдрөөс эхлэн emiinsonsgol.mn, Dparliament.mn, эмийн түр хороо парлиамент болон утсаар иргэдээс эмийн үнэ, чанартай холбоотой мэдээллүүдийг хүлээн авсан байна. Энэ хүрээнд эмийн чанар, хүртээмж, эмнэлгийн байгууллагын хүнд сурталтай холбоотой мэдээллүүд ирсэн. Нийтдээ 1164 албан тушаалтан 6200 нотлох баримт, 153000 цаасан нотлох баримт, 85000 цахим файл цуглуулж шинжилгээ судалгаа гаргасан. Нийтдээ давхардсан тоогоор 150 гаруй гэрч дуудагдан хянан шалгах, шинжээч нар гурван өдрийн турш дуудагдан гэрчийн мэдүүлэг өгчээ. 

Emiinsonsgol.mn цахим хуудсаар 930 гомдол санал, албаны утсанд 350, parliament.mn хуудсанд 648 гомдол мэдээлэл иржээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen