Суурь тэтгэвэр тусдаа шилжиж байгаа тул зарим иргэнд хараахан ороогүй байна гэж НДЕГ мэдээллээ
![]()
Зураг (Улаанбаатар хот, жишээ зураг): Christopher Michel / Wikimedia Commons, CC BY 2.0
Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ) суурь тэтгэвэр нь Улсын төсвөөс санхүүждэг тул үндсэн тэтгэвэр дээр нэмэгдэхгүй, тусдаа шилжиж байна гэж мэдээллээ.
2026 оны улсын төсвийг тодотгосноор өндөр насны тэтгэвэр авагч иргэдэд анх удаа суурь тэтгэврийг нэмж олгохоор болсон. Гэвч өнөөдрийн байдлаар зарим иргэний суурь тэтгэвэр ороогүй байна.
НДЕГ-аас тодруулахдаа суурь тэтгэврийг Улсын төсвөөс шилжүүлснээр тэтгэвэр авагч иргэдийн данс руу оруулж байгаа, мөн иргэдийн тэтгэвэр авдаг банкнаас шалтгаалж тодорхой хэмжээний хүлээгдэл үүсч байгааг хэлжээ.
Нийслэлийн хувьд Хаан банкаар тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэр шилжин орж дууссан бол бусад банкаар авдаг иргэдийн суурь тэтгэврийг дарааллаар нь шилжүүлж байна. Тодорхой хэмжээний хүлээгдэл үүсч байгаа ч тэтгэвэр авагч бүх иргэндээ суурь тэтгэврийг шилжүүлнэ гэж НДЕГ мэдэгдсэн.
