Хөгжлийн банкийг хянан шалгах түр хорооны даргаар Б.Энхбаярыг сонгов
2022/10/12
УИХ-ын хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/ хуралдлаа. Хуралдаанаар түр хорооны бүрэн эрхийн хугацааг зургаан сараар сунгаж, даргаараа УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг сонгов.
Түр хорооны нийт 12 гишүүнтэйгээс хуралдаанд 7 гишүүн оролцож, таван гишүүн дэмжсэн юм.
Хянан шалгах түр хороо нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгаж буй юм. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд УИХ-ынн гишүүн, Нийслэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар ажилласан. Энэ хугацаанд түр хороо таван удаа хуралдаж, Хөгжлийн банкийг хянан шалгах түр хорооноос хянан шалгагчаар И.Уянга, Л.Эрдэнэчулуун нарыг томилсон билээ.