Хүүхдийн тусламжийн орыг нэмж, томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж эхэллээ
2022/11/01
Манай улсын хувьд томуу, томуу төст өвчин идэвхжлийн буюу шар түвшинд байгаа гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн тусламж, үйлчилгээний 835 орыг 915-аар нэмж, 1,750 болгосон байна.
Түүнчлэн амбулаторийн цагийг уртасгаж, ажлын өдөр 17:00-21:00, Бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллахаар зохицуулалт хийсэн тухай Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ.