Ө.Энхмаа: Идэр насны залуучууд томуугаар өвчилчхөөд, ханиад гээд эм ууж, ажилдаа явсаар хүндрүүлж байна

Томуугийн орны ачааллын талаар Эрүүл Мэндийн Яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын ахлах шинжээч Ө.Энхмаа мэдээлэл өглөө. 
Тэрбээр "Томуу, томуу төст өвчний ачаалал өмнөх долоо хоногтой харьцуулахад буурсан. Өнөөдрийн байдлаар орон нутагт нийт дээ томуу, томуу төст өвчний улмаас 1,200 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 2,000 орчим хүүхэд амбулаторийн үзлэгт ирж үзүүлсэн гэх мэдээлэл ирсэн. 
Нийслэлийн хэмжээнд 2,270 орон дээр 1,778 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь нийт орны ачааллын 77 хувийг эзэлж байна.
Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд идэр насны залуучууд томуу, томуу төст өвчнөөр өвдөж байна. Ингэхдээ зүгээр ханиад юм чинь гээд ойр зуурын эм ууж, эрүүл мэндийн байгууллагад хандахгүй ажилдаа явсаар байгаад хүндрүүлэх тохиолдол гарч байна" гэлээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл 1

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen