Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ


БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итэвон дүүрэгт өчигдөр орой /2022.10.29/ Хэллоуины баярын арга хэмжээний үеэр шахцалдаан үүсэж, 151 хүн нас барсан. Дэлхий нийтийг цочроож буй энэ үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийллээ. Тэрбээр "Сөүл хотын Итэвонд болсон харамсалтай үйл явдалд Монгол Улсын нэрийн өмнөөс БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ эмгэнэлт үед бид та бүхэнтэй хамт байна" гэжээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen