“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ

“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ.

Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 11-р сарын 03-ны өдөр Хөх хотод эхэлсэн байна.

Өвөр Монголын 17 хошуу, шянь нь малын тоо толгой бэлчээрийн даацаас хэтэрч байгаа нөхцөл байдалд чиглүүлэн 2024 оны эхээр туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, бүс нутгийн нөхцөл байдалд тохируулан, бэлчээрийг хамгаалах, үйлдвэрлэлийн бүтцийг өөрчлөх, иргэдийн амьжиргааг баталгаажуулах зэрэг гурван асуудалд суурилан, нутаг бэлчээрийн хамгаалалт ба чансаатай хөгжлийг дэмжиж, малчид, тариачдын амьжиргааг тогтвортой сайжруулахыг зорьсон байна.

                                        

Өвөр Монголын бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлтийн аян дахь ололт амжилтуудыг тодруулан, экологи, үйлдвэрлэл, амьжиргааны зохицонгуй хөгжлийг дэмжиж буй “Өвөр Монголын загвар”-ыг сурталчлах зорилгоор “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээг зохион байгуулж байна.

Хамтарсан сурвалжилгын арга хэмжээний хүрээнд хоёр орны сэтгүүлчид бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлээр гол болгон, өвс тэжээл, мал сүрэг, малчин, үйлдвэрлэл, орлого, маллах арга барил зэрэг зургаан сэдвийн хүрээнд сурвалжлан мэдээлэх болно. Тус сурвалжилгын тухай Солонго сэтгүүл, Солонго сайт, Солонго сонин, Seven studio, Монгол Улсын Updown.mn, Ublife.mn,Newsbox.mn зэрэг хэвлэлийн хэрэгслүүд хамтран мэдээлэх болно.

Зохиогч:Б.АРИУХАН
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen