Хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагч бүлэглэлийн толгойлогчийг Монголд албадан авчирч байна

Цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулан иргэдийг их хэмжээгээр хохироож байсан гэх н.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авчрах ажиллагааг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа талаар ubn.mn сайт мэдээлжээ.

Тэрбээр олон улсын мөрийтэй тоглоомын Poker аппликейшнд олон тооны покер тоглуулах өрөө үүсгэн монгол иргэдийн дансыг ашиглан хууль бусаар их хэмжээний ашиг олсон болох нь мөрдлөгөөр тогтоогдсон гэх мэдээлэл байгаа юм байна. Түүний хамаарал бүхий 40 гаруй иргэдийг тус хэрэгт холбогдуулан шалгаж, хууль бус үйл ажиллагааны улмаас олсон орлогоор худалдан авсан байж болзошгүй 4 тэрбум орчим төгрөгийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг илрүүлжээ.

Одоогоор н.Эрхэсийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үүсгэсэн, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаах гэх хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хуулиар яллагдагчаар татан шалгаж байгаа гэнэ.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen