Хятад, Монголын соёлын солилцооны улирал эхэлээ

“Умард хязгаар, Үзэсгэлэнт хаалга - Хятад, Монголын соёлын солилцооны улирал” арга хэмжээ 11-р сарын 03-ны өдөр буюу өнөөдөр ӨМӨЗО-ны Эрээн хотод нээлтээ хийлээ.

   Хятад, Монголын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлж, соёлын солилцоо, хамтын ажиллагааг дэмжин, Эрээн хотын соёлын нэр нөлөөг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү арга хэмжээг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, ХКН-ын Эрээн хотын хорооны Суртал ухуулгын хэлтэс хамтран зохион байгуулсан байна.

                                       


“Хятад, Монголын соёлын солилцооны улирал” арга хэмжээ нь бүтэн өвлийн турш үргэлжилж, дөрвөн гол сэдвээр хот хоорондын, хил дамнасан, иргэд хоорондын соёлын цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно. Арга хэмжээний хүрээнд одоогийн байдлаар монгол хэлээр орчуулсан Хятадын шилдэг кинонуудыг үнэ төлбөргүй үзүүлэх, “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аян, “Хятад-Монголын найрамдал” сэдэвт уран зургийн үзэсгэлэн, Замын-Үүд дэх Умард хилийн соёлын гэрэл зургийн аялан үзэсгэлэн зэрэг соёлын солилцооны үйл ажиллагаанууд зохиогдож байгаа аж.

                                        ХКН-ын Эрээн хотын хорооны орлогч нарийн бичгийн дарга,
                                Засгийн газрын намын багийн нарийн бичгийн дарга, хотын засаг дарга Ма Хайтао

Эрээн хотын засаг дарга Ма Хайтао нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ:

- Хятад, Монголын харилцаа, хамтын ажиллагааны чухал гүүр болсон Эрээн хот нь хоёр улсын харилцаанд удаан хугацааны турш оролцож, гэрчилсээр ирсэн. Худалдаа, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт бид Монгол Улсын олон бүс нутгуудтай өргөн хүрээний хамтын ажиллагааны сүлжээг байгуулж, жилд давхардсан тоогоор 2 сая гаруй дотоод, гадаадын жуулчдыг хүлээн авч байна. Хамгийн чухал нь Хятад, Монгол хоорондын итгэлцэл, нөхөрлөл “Цайны зам”-ын түүхэн улбааг даган шинэ эрин үед тасралтгүй өргөжин хөгжсөөр байна гэжээ.

ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн Кино дижитал хөтөлбөрийг удирдах төвийн орлогч дарга Ян Юйфэйгээс Монгол Улсаас Эрээн хотод суугаа консул Лхагвадоржид “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” номын англи хэлний хувилбарыг бэлэглэлээ

Мэдлэг бол харилцааны гүүр, ном бол соёлын элч юм. Ном судар нь хоёр орны ард түмний сэтгэлийг ойртуулж, үзэл бодлыг нэгтгэдэг. “Умард хязгаар, Үзэсгэлэнт хаалга - Хятад, Монголын соёлын солилцооны улирал” арга хэмжээний хүрээнд мөн Монгол Улсаас Эрээн хотод суугаа консулын газар болон Эрээн хотод суралцаж буй Монгол Улсын оюутны төлөөлөгчдөд номын бэлэг гардуулсан байна.

     

                                                   Номын бэлэг тоссон Монгол Улсын сурагч оюутнууд

Нээлтийн арга хэмжээний дараа ёслолд оролцсон удирдлага, зочид “Умард хилийн торгоны замын олон улсын кино театр”-т зочилж, Монгол Улсын сурагч оюутан болон бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид “Саранд ганцаар” киног үнэ төлбөргүй сонирхлоо.
Найруулагч:
С.УРЬХАН


Эх сурвалж:
Эх сурвалж:


Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen