Хятадын дундаж наслалт 80 нас хүрнэ гэж тооцоолж байна
2025/10/27
Хятадын дундаж наслалт 80 нас хүрнэ гэж тооцоолж байна.
Өнөөдөр буюу 10-р сарын 24-нд ХКН-ын Төв Хороо хэвлэлийн бага хурал хийлгэж, ХКН-ын ХХ сонгуулийн Төв Хорооны IV бүгд хурлын үзэл санааг тодорхойлон өгүүлэв. Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссын нарийн бичгийн дарга Лэй Хайчао“ Ирэх таван жилийн хүчин чармайлтын үр дүнд бид Хятадын хүн амын дундаж наслалтыг 2024 оны 79 наснаас 80 орчим болгон нэмэгдүүлнэ. Энэ нь ард түмний улам сайн сайхан эрүүл амьдралын тухай шинэ хэрэгцээ шаардлагыг хангахад чухал ач холбогдолтой бөгөөд Хятад улсын эдийн засаг нийгмийн бүх салбарт чансаатай хөгжлийн цогц үр дүнг тусгах болно”гэжээ.
| Найруулагч: | Б.АРИУХАН |
| Эх сурвалж: | news.cn |
