Хууль бусаар алт олборлож, гол ус бохирдуулжээ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран 2024 оны аравдугаар сарын 08-ны өдөр Ерөө сумын Бугант тосгоны нутагт дэвсгэрт хяналт шалгалт зохион байгуулжээ.

Шалгалтаар Их алтны “Зүр хүзүү” уулын ар хэсэгт Ерөө голын эрэг дагуу болон гол дотор Бугант тосгоны харьяат нэр бүхий иргэд нь хууль бусаар алт олборлож голын усыг бохирдуулсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen