МТҮХ-ны тэргүүн асан Ц.Рэнчинсэнгээ тамгаа аваад зугтжээ

Монголын тариаланчдын үндэсний холбоо/МТҮХ/-ны ээлжит бус чуулган гуравдугаар сарын 20-ны өдөр болсон. Тус чуулганаар холбооны дүрмийн шинэчлэлийг хэлэлцэж, шинэ удирдлагуудыг сонгон томилсон. Тухайлбал, холбооны тэргүүнд таван хүн нэр дэвшсэнээс Д.Нарантэмүүжин олонхын саналыг авч сонгогджээ. Гэтэл холбооны тэргүүний бүрэн эрх нь дуусгавар болсон Ц.Рэнчинсэнгээ нь тамгаа, гүйцэтгэх захирал Д.Өнөржаргал нь албан бичгүүдээ аваад зугтсан байна. Уг асуудлаар тус холбооноос дараах мэдэгдлийг гаргажээ.


Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen