ТЭСО группийн 30 жилийн ойд зориулсан «Бүтээгчид» баримтат, уран сайхны кино нээлтээ хийлээ

Зураг (Кино театрын барилга): Zeorcher / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

ТЭСО группийн үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан бүтээсэн «Бүтээгчид» баримтат, уран сайхны кино 11 дүгээр сарын 20-нд нээлтээ хийлээ. Киног «Монгал Эф Пи» студитэй хамтран бүтээсэн.

ТЭСО групп 1996 онд бизнесийн гараагаа эхэлсэн. Одоо дөрвөн үндсэн чиглэлд 40 гаруй салбар компани, 2,500 гаруй ажилтантай үндэсний хэмжээний групп компани болон өргөжжээ.

Кино нь анхны бизнесийн гараанаас одоог хүртэлх ололт амжилт, тулгарсан бэрхшээл, тэдгээрийг даван туулсан хамтын түүхийг баримтат болон уран сайхны өгүүлэмжийг хослуулан өгүүлдэг. Зорилго нь группийн 30 жилийн түүхийг дэлгэцэд мөнхжүүлэх, шинэ үеийн бүтээгчдэд урам зориг өгөх, түүхийг бүтээсэн хүмүүсийн үнэ цэнэ, байгууллагын үзэл санаа, үнэт зүйлсийг хойч үедээ үлдээх юм.

Нээлтийн арга хэмжээнд ТЭСО группийн үүсгэн байгуулагчид, удирдлагууд болон киноны уран бүтээлчид оролцсон.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen