Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Цаг уурын байгууллагын мэдээгээр өнөө шөнө /2024.11.14-15/ Завхан, Архангайн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, ТӨВ аймгийн хойд хэсгээр, маргааш буюу 15-ны өдөр Төв, Сэлэнгэ аймгуудын нутаг, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

ИЙМД: 

1. Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,

2. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 

3. Улсын онц чухал объект, алслагдсан цэг, постод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг харилцаа холбооны найдвартай хэрэгсэлтэй байлгах, дулаан хувцастай ажиллуулах,

4. Зайлшгүй тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж,  баталгаат зам, гүүр, гармаар гарах, бензин, үзэгдэх орчин хязгаарлагдсан  үед хурдаа тохируулж, шатахууны нөөцтэйгээр хөдөлгөөн үйлдэж явахыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen