"Хас"-ын Ч.Ганхуяг, дүү Б.Золбоо нарт ял оноолоо

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Ч.Ганхуяг, Б.Золбоо нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцсэн юм.
Шүүхээс шүүгдэгч Ч.Ганхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгийн торгуулийн ял, шүүгдэгч Б.Золбоог хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгийн торгуулийн ял тус тус оноов.
Мөн шүүгдэгч Ч.Ганхуяг, Б.Золбоо нарт оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen