Билъярд тоглож байгаад маргалдан 2 хүүхдийг хутгалсан хэргийг шалгаж байна
2024/10/09
Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед “Хүүхдүүд зодолдоод нэгнийгээ хутгалчихлаа." гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу шалгахад 17 настай, эрэгтэй, 19 настай эрэгтэй нарын нуруу хэсэгт 15 настай эрэгтэй хүүхэд хутгалж гэмтээсэн байна. Урьдчилсан байдлаар хохирогч болон холбогдогч нар билъярд тоглож байгаад маргалдсан байдал тогтоогдсон аж. Хохирогч эмнэлэгт эмчлэгдэж байгаа. Биеийн байдал хэвийн гэх мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгсөн.
Хэргийг бүртгэн, шалгалтын ажиллагааг хийж байна.