Туульсын театрын арга барилаар бүтээгдсэн “Сычуаний сайн хүн” жүжиг ирэх сарын 18-наас үзэгчдийн хүртээл болно


Дэлхий дахинаа театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аугаа эрхмүүдийн нэгэн төлөөлөл болох Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехт нь зөвхөн сайн зохиол бичихээс илүүтэй театр урлагт хувьсгал хийсэн нэгэн юм.

Брехтийн “Туульсын театр”-ын арга барилаар бүтээгдсэн хамгийн алдартай жүжиг бол “The Good person of Szechwan” буюу “Сычуаний сайн хүн” хэмээх бүтээл.

Тэгвэл энэхүү алдарт бүтээлийг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид туурвиж, арваннэгдүгээр сарын 18-наас эхлэн үзэгчдийн хүртээл болгох юм байна.

Брехтийн туулж өнгөрүүлсэн амьдрал, түүний уран бүтээлд ихээхэн нөлөөтэй байсан бөгөөд олон шүүмжлэгчид уг жүжгийг Брехтийн “Туульсын театр”-ын шилдэг жишээнүүдийн нэг гэж үздэг аж. Учир нь энэхүү жүжиг нь үзэгчдийг сорьж чаддаг байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen