Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин уушгины тахал биш болох нь тогтоогдлоо

Эрхүү хот

Зураг (Эрхүү хот): Vyacheslav Argenberg / Wikimedia Commons, CC BY 4.0

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхдөө хөрш ОХУ-ын Эрхүү хотод гарсан өвчин уушгины тахал биш болох нь тогтоогдсон гэж мэдэгдлээ.

Тэрбээр ОХУ-д зургаан хүн хүнд хэлбэрээр сармагчны гаралтай халдварт цэцэг өвчнөөр өвчилсөн гэж хэлэв. ОХУ хяналт тавьж, өвчтөнүүдийг эмчилж байгаа гэнэ.

Харин Эрхүү хотод гарсан өвчний улмаас 198 хүн хөл хорионд орж, хэд хэдэн хүн өвдсөн байна. Шадар сайдын өгсөн мэдээллээр энэ нь уушгины тахал биш бөгөөд Ковидын төрлийн хоёр вирус илэрсэн аж.

Н.Номтойбаяр хөрш зэргэлдээ улсад ийм асуудал гарч байхад манай улс бэлэн байх нь чухал гэдгийг онцоллоо. Тэрбээр харамсалтай нь сармагчны гаралтай халдварт өвчин Монгол Улсад орж ирлээ гэж бодоход оношилгооны тоног төхөөрөмж байхгүй байгааг хэлж, үүнтэй холбоотойгоор хоёр байгууллагад хүсэлт тавьсан гэв. Одоогоор яаралтай оношилгооны тоног төхөөрөмжтэй болохоор ажиллаж байгаа аж.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen