Архангайн Тариат суманд нуурын мөс цөмөрч суудлын автомашин живжээ

Архангай аймгийн нуур

Зураг (Архангай аймгийн Тэрхийн Цагаан нуур, жишээ зураг): Bernard Gagnon / Wikimedia Commons, CC0

Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэр дэх «Ноогт» нуурын мөс цөмөрч суудлын автомашин живсэн тухай дуудлагыг 10 дугаар сарын 20-ны өглөөний 07:50 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Осол Тариат сумын Цагаан нуур багийн «Ноогт нуур» гэдэг газарт гарсан бөгөөд энэ нь аймгийн төвөөс баруун хойш 210 км, сумын төвөөс баруун хойш 50 км зайтай байдаг байна.

Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход иргэн Н-ийн эзэмшлийн «Prius» загварын автомашин нуурын мөс цөмөрч живсэн байжээ. Алба хаагчид автомашиныг аюулгүй газар татан гаргаж, иргэн Э-д хүлээлгэн өгсөн аж.

Намар, өвлийн эхэн үед нуур, голын мөс хангалттай бат бөх болоогүй байх магадлалтай. Иймд мөсөн дээгүүр автомашинаар зорчихоос зайлсхийж, шаардлагатай үед онцгой байдлын байгууллагын зөвлөмжийг дагахыг иргэдэд сануулъя.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen