Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томиллоо

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аюурсайханыг томиллоо.
 
Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Төмөрбаатарын Аюурсайхан нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр, боловсролын докторын зэрэгтэй. 
Боловсрол:
  • 1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль,
  • 1999 онд Бүгд Найрамдах Турк Улсын Докуз Ейлүл их сургууль,
  • 2006 онд  Японы олон улсын их сургууль, Сөүлийн Үндэсний их сургууль,
  • 2014 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг тус тус төгссөн.
Ажилласан байдал:
  • 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-ийн ерөнхий захирал
  • 2006-2009 онд Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт ахлах референт,
  • 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
  • 2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
  • 2013-2015 онд Монгол ардын намын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга,
  • 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга,
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2019-2020 онд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,
  • 2020 оноос Улсын Их Хурлын Дэд даргаар тус тус ажиллаж байна.  
  • Улсад 22 жил ажилласан туршлагатай.
Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen