Ардчилсан Намын даргаар БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийг сонгохоор дэмжив


Ардчилсан Нам(АН)-ын ҮБХ-ны ээлжит бус хурал өнөөдөр болж, намын даргаа сонгов. 
Хуралд 300 гаруй гишүүн оролцсон бөгөөд 293 нь саналын эрхтэй байлаа. 
Санал хураалтын дүнг танилцуулбал, 
  • БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр 152
  • Сангийн сайд асан С.Баярцогт 129 
  • УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа 12 санал тус тус авчээ. 
Ингэснээр Ардчилсан Намын даргаар Лу.Гантөмөрийг сонгохоор дэмжив. Түүнийг Их хурлаараа батламжилснаар, Ардчилсан Намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүлнэ.

БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийн намтар

Боловсрол:
  • 1981-1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль
  • 1993-1996 онд Японы Сэндай Дэнпа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр
  • 1996-1999 онд Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн
Эрхэлж байсан ажил, албан тушаал:
  • 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал,
  • 1999-2000 Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга
  • 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,
  • 2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга,
  • 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
Хуваалцах:

Сэтгэгдэл 1

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen