"Спорт тэмцээн-2024" дөрвөн төрөлт наадмын шилдгүүд тодорлоо

НЗДТГ-ын албан хаагчдын нөхөрсөг харилцааг дэмжих, ажлын уялдаа холбоог сайжруулах, спортын зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор "Спорт тэмцээн-2024" наадмыг гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнийг дартс, сагсан бөмбөг, волейбол, буудлага гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулсан юм. Энэ удаагийн спортын тэмцээний дөрвөн төрөлд найман багийн нийт 223 албан хаагч оролцон, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулж байна. 

 

Ийнхүү нийлбэр дүнгээр:

  • Тэргүүн байранд П.Сайнзориг ахлагчтай “Team Green” баг;
  • Дэд байранд О.Номинчимэг ахлагчтай “Grey Dragons” баг;
  • Гутгаар байранд Л.Хосбаяр ахлагчтай “Dragons” баг тус тус шалгарав.

 

Харин шилдэг тоглогчдоор:

  • Буудлагын тэмцээний эрэгтэй мэргэн буудагчаар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхмандах
  • Буудлагын тэмцээний эмэгтэй мэргэн буудагчаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Б.Маралмаа
  • Дартсын тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер Н.Насанбат
  • Дартсын тэмцээний шилдэг эмэгтэй тоглогчоор Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн О.Ваанчиг
  • Волейболын тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат
  • Волейболын тэмцээний шилдэг эмэгтэй тоглогчоор Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн А.Аззаяа
  • Сагсны тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Х.Нямбаяр
  • Сагсны тэмцээний шилдэг эмэгтэй тоглогчоор Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн мэргэжилтэн М.Хэрлэн нар шалгарлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen