Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Увс аймгийн Үүрэг нуурын орчмын байгаль

Зураг (Увс аймгийн Үүрэг нуурын орчим, жишээ зураг): BatboldDorjgurkhem / Wikimedia Commons, CC BY 4.0

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа өнөөдөр 12 дахь өдрөө үргэлжилж байна. Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) 10-р сарын 26-нд мэдээллээ.

Эрлийн бүрэлдэхүүн

Эрлийн ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, орон нутгийн удирдлага, мэргэжлийн анги, ар гэрийнхэн болон нутгийн иргэдээс бүрдсэн 100 гаруй хүн ажиллаж байна. Мөн эрлийн нохой, нисэгчгүй нисэх төхөөрөмж (дрон), туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгслийг дайчилсан байна.

Өчигдрийн ажиллагаа

Эрлийн багийнхан 10-р сарын 25-ны өглөөний 08:00 цагт хоёр бүлэгт хуваагдан ажилласан.

  • Нэгдүгээр бүлэг тухайн иргэний гэрээс баруун болон баруун урд зүгт, эрлийн хүн тус бүр хоорондоо 15 метрийн зайтай нэг эгнээнд жагсаж, 2 км өргөн зурвасаар 12 км газрыг самнасан. “Шилийн хар толгой”, “Суурин буйр” гэх газар хүртэл явж, замд таарсан өвөлжөө, хаваржаануудыг нэг бүрчлэн шалгажээ.
  • Хоёрдугаар бүлэг гэрийн зүүн урд талаас баруун урд тал хүртэлх бүс нутаг, гуу жалга, уулын хавцлыг дроны тусламжтайгаар агаараас шалгасан ч үр дүнд хүрээгүй.

Үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас эрлийг 19:48 цагт түр зогсоож, өнөөдөр өглөөний 08:00 цагаас дахин эхлүүлсэн байна.

Одоогийн байдал

Эрэн хайх ажиллагаа өнөөдөр өглөөний 08:00 цагаас дахин эхэлж, үргэлжилж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen