Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд О.Хангай найм давж түрүүллээ
![]()
Зураг (Монгол бөхчүүд, жишээ зураг): FischerFotos / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд 256 бөх сүргээ үзүүлсэн бөгөөд түрүүг улсын аварга О.Хангай авчээ.
Түрүү, үзүүр
Ховд аймгийн Буянт сумын харьяат, Аврагч цолтой улсын аварга О.Хангай найман даваа давж түрүүлэв. Харин үзүүрийг Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилчин цолтой улсын начин Э.Сумьябат (ХЦ-0208, Булган дэвжээ) долоон даваа давж авлаа.
Их шөвөгт
Их шөвөгт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн арслан Г.Мөнхбаяр болон Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Н.Амгаланбаатар нар бичигдсэн байна. Г.Мөнхбаяр Бөхбилэгт, Алдар клубийн, Н.Амгаланбаатар Алдар клубийн бөх юм.
Шагналын сан
Зохион байгуулагчдын мэдээлснээр түрүүд 15 сая, үзүүрт 10 сая, их шөвөгт бичигдсэн хоёр бөхөд тус бүр 6 сая төгрөгийн шагнал олгожээ.
Барилдаанд улсын цолтой бөхчүүд сорилцсон бөгөөд нийт 256 бөх оролцсон байна.
