“Гашуунсухайт-Ганцмод” боомтын төмөр зам, уурхай, нүүрсний худалдааны цогц асуудлыг ирэх сард багтаан шийдвэрлэхийг үүрэгдэв
2024/10/30
“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг цогцоор шийдвэрлэх тухай хүсэлтийг БНХАУ-ын “Чайна энержи групп” компаниас ирүүлжээ.
Хил дамнасан төмөр замыг хамтран барихтай холбоотойгоор уг асуудлуудыг судалж Улсын Их хурал, Засгийн газарт танилцуулж, холбогдох хуулиуд, мөн УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд тусгайлсан хуулийн төсөл боловсруулж энэ оны арваннэгдүгээр сард багтаан шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайд үүрэгджээ. Энэ ажлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт тус тус даалгасан байна.