Нийслэлд өдөрт 1,100 гаруй автобус үйлчилдэг: жолоочийн зан харилцаа, хүнээ аваагүй гэсэн гомдол хамгийн их ирсэн

Улаанбаатарын Энхтайваны өргөн чөлөө

Зураг (жишээ зураг, Улаанбаатарын Энхтайваны өргөн чөлөө): Honza Soukup / Wikimedia Commons, CC BY 2.0

Нийслэл хотод өдөрт 1,100 гаруй автобус иргэдэд үйлчилж байна. Нийтийн тээврийн бодлогын газар 70044040 утас болон ptd.ub.gov.mn сайтаар иргэдээс талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр хүлээн авч шийдвэрлэдэг.

Тухайлбал энэ сарын 5–6-ны өдөр автобусны жолоочийн зан харилцаа муу гэсэн гомдол, мөн буудлаас хүнээ аваагүй гэсэн гомдол тус бүр 8 удаа ирж, хамгийн их ирсэн гомдлын төрөл болжээ.

Газар иргэдийн гомдлын дагуу автобусны камерын бичлэгийг шалгаж, жолооч нарыг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулсан. Хүнээ аваагүй явсан автобусны жолооч нарыг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгосон байна.

2025 оны статистикаар нийтийн тээврийн салбарт 2,000 гаруй жолооч ажилладгаас 170 гаруй нь эмэгтэй. Эрэгтэй жолооч нар 25–65, эмэгтэй жолооч нар 26–65 насны бөгөөд дийлэнх нь 36–45 насныхан байна.

Өмнө нь «цайны цаг» хэмээн олноороо нэг талд гарч зогссон автобусны жолооч нарыг 25,000 төгрөгөөр торгосон тухай мэдээлэл гарч байсан. Автобусанд тулгарсан асуудлаа 70044040 дугаарт мэдэгдэж болно.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen