ХХААХҮ-ийн дэд сайдаар Ерөнхий сайдын зөвлөх М.Ганхүлэгийг томиллоо

Засгийн газрын өнөөдөр болсон ээлжит бус хуралдаанаар ХХААХҮ-ийн дэд сайдаар М.Ганхүлэгийг томиллоо. 
Түүнийг МАН-ын Удирдах Зөвлөлийн хурлаар нэр дэвшүүлээд байсан юм. Тэрбээр 1990 онд төржээ. 
М.Ганхүлэгийн хувьд хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжилтэй. 
  • МАН-ын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлогын газрын дарга,
  • Нийгмийн Ардчилал, Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч,
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөдөө аж ахуй, залуучууд, цахим шилжилтийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байв.  
ХХААХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийг өнөөдрийн МАН-ын УЗ-ийн хурлаар чөлөөлсөн байна. Түүнийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хориод байгаа юм. 
Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen