ИТХ-ын сонгуульд сонгогдсон төлөөлөгчдийн хүйсийн мэдээлэл

Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгууль зохион байгуулагдаж урьдчилсан дүнг хүйсийн байдлаар өмнөх онтой харьцуулан мэдээлж байна.

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 796 мандаттай. Үүнээс хуралд сонгогдсон төлөөлөгчдийн 27,5 хувь нь эмэгтэй, 72,5 хувь нь эрэгтэй байна. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 6922 мандаттай. Сонгогдсон төлөөлөгчдийн 28,1 хувь нь эмэгтэй,  71,9 хувь нь эрэгтэй байна.

Жендэрийн үндэсний хороо нь 2020 оноос эхлэн Үндэсний статистикийн хорооноос баталсан маягт, зааврын дагуу “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн хүйсийн тэнцвэрт байдлын жилийн мэдээ”-г нэгдсэн программаар татаж нэгтгэн, тайлагнаж байна. 2023 оны мэдээгээр аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчдийн 16,3 хувь нь эмэгтэй83,7 хувь нь эрэгтэй Сумын дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон төлөөлөгчдийн 29,2 хувь нь эмэгтэй, 70,8 хувь нь эрэгтэй төлөөлөгч байна.

2024 оны сонгуулийн үр дүнг өмнөх оны мэдээтэй харьцуулахад аймаг, нийслэлийн түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл 11,2 хувиар нэмэгдэж сум, дүүргийн түвшинд 1,1 хувийн бууралтыг харуулж байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн хүйсийн тэнцвэрт байдлын 2024 оны мэдээг 2025 оны 03 сарын 01-ний дотор Жендэрийн үндэсний хороо эцэслэн нэгтгэж олон нийтэд тайлагнана.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen