87 ХЭСЭГТ НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛНА

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтыг 19 аймгийн 75 сумын 87 хэсэгт явуулахаар боллоо.

Сумын сонгуулийн хороодын шийдвэрээр маргааш (2024.10.13) 70 сумын 81 хэсэгт, 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5 сумын 6 хэсэгт  нэмэлт санал хураалт явуулна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулдаг.

Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгнө. Улмаар нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргахаар хуульчилсан.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнтэй https://report.m-election.mn/ холбоосоор танилцана уу.

 

 


Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen