Сэрэмжлүүлэг: Ачааны болон суудлын автомашин мөргөлдөж нэг хүн амиа алдлаа
2024/04/11
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Чойгийн тохой” гэдэг газар ачааны автомашин болон суудлын автомашин хоорондоо мөргөлджээ. Суудлын автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан гэх дуудлаг онцгой байдлын газарт өчигдөр /2024.04.11/ 09:39 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход “Foton-BJ4253SMFKB-S” загварын зүтгүүр, Ханбогд сумаас Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Тоёота грандмарк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.
Ослын улмаас суудлын автомашины эзэмшигч 21 настай залуу Х автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 9 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Сум дундын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна. Харин суудлын автомашины зорчигч 26 настай залуу Д-гийн цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.