Дарханы замд эвдрэл үүссэн тул болгоомжтой зорчино уу!

Дархан чиглэлийн Хар модот давааны араас Урьхан хүртэл замын 80-81 км дэх хэсэг эвдэрчээ. Энэ талаар ЗТХЯ-наас өгсөн мэдээллээр, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэг суулт үүссэн байна. Одоогоор тус авто замын төсөл хэрэгжүүлэх нэгж, барилгын ажлын зөвлөх, гүйцэтгэгч компаниуд шуурхай арга хэмжээ авч, засварлаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл нэмэх

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen