Н.Содбилэгт 1 өргийн өмнө сонирхогчдын Дэлхийн аварга болов


Шатар сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мальта улсын Мелльехо хотноо 10 дугаар сарын 20-30-нд болж. Монголоос 5 тамирчин эх орноо төлөөлөн оролцов.

Тус тэмцээний 2000 хүртэлх чансаатай шатарчдын ангилалд өрсөлдсөн 2016 оны сурагчдын дэлхийн аварга, дэлхийн шатрын холбооны дэд мастер Наранболдын Содбилэгт 8 дараалан хожил авч, 1 өргийн өмнө дэлхийн аварга болов.

Өчигдрийн /10.29/ байдлаар эрэгтэйчүүдийн 1700 хүртэлх чансаатай ангилалд Б.Отгонбаяр 7.0 оноо тэргүүлж, С.Төгөлдөр удаалж байна. Тэд 9 дүгээрт өрөгт хоорондоо тоглож хэн хожсон нь ангилалдаа дэлхийн аварга болно. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 1700 хүртэлх ангилалд Э.Маргадгуа 7.0 оноотой хошуучилж байгаа бөгөөд өнөөдөр сүүлийн өрөгтөө тэнцэхэд алтан медаль хүртэх юм байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen