С.Жамбалжамц уулын шилдэг 10 дугуйчны нэг болов


"Tour de Langkawi 2022" мэргэжлийн дугуйн олон өдрийн тэмцээн хоног үргэлжилж өчигдөр дүнгээ гаргахад Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ С.Жамбалжамц 1100 км замыг 25:56'32" секундэд туулан 9 дүгээр байр эзэлжээ.

Тус мэргэжлийн "A" зэрэглэлийн тэмцээнд 35 орны 117 тамирчин хүч сорин өрсөлдсөн юм. Тэрбээр энэ амжилтаараа Ази тивийн шилдэг таван дугуйчны нэг болсон байна.

Мөн ОУХМ С.Жамбалжамц уулын шилдэг дугуйчны жагсаалтад 2 дугаар байр эзэлж, нийлбэр дүнгээр шилдэг аравт багтсан зэрэг амжилтаар Монголын дугуйн спортын түүхэнд шинэ хуудас нээж байгаа аж.
Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen