Өсвөрийн шатарчид тивийн тэмцээнээс мөнгөн цом хүртлээ

Индонез улсын Бали аралд шатрын өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож, Дархан-Уул аймгийн “Хос-Өрөг” клубын тамирчин М.Цэлмэг түргэвчилсэн тоглолтод мөнгөн медаль хүртлээ.
Харин багийн төрөлд М.Цэлмэг, Б.Буянхишиг нар мөнгөн цомын эзэн болжээ.
Тэмцээн аравдугаар сарын 22-ныг дуустал үргэлжлэх бөгөөд манай улсаас 36 тамирчин оролцож байна.
 
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen