Оны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гарч байна

Шилдэг бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдан авах, уран бүтээлчдийг сурталчлах “Оны шилдэг бүтээл 2022” үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд гарч эхэллээ.

Оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд уран зураг, график, уран баримал, сийлбэр, инстоляци, холимог техникийн нийт 96 уран бүтээлчийн 131 бүтээл ирсэн байна. Үүнээс Соёлын сайдын томилсон мэргэжлийн зөвлөл нэгдүгээр шатны шалгаруулалтаар журамд заасан төрөл ангилалд хамаарахгүй, бүрэн хатаагүй, ур хийц муу, гоо зүй, уран сайхны болон үзэсгэлэнгийн шаардлага хангахгүй үзүүлэлтээр 34 бүтээлийг хасаж 97 бүтээл шалгарч үзэсгэлэнд дэлгэгдлээ.

Шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол 2022 оны арваннэгдүгээр сарын 4-ний баасан гарагт 14.00 цагт Монголын Уран Зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд болно.

Уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэхүү үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 7-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.
Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen