Долоо хоногт нийслэлд гал түймрийн 48 дуудлага бүртгэгдэж, 2.3 тэрбум төгрөгийн өмчийг авран хамгаалжээ
![]()
Зураг (Монголын гал унтраах автомашин): Orgio89 / Wikimedia Commons, CC0
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 6, гал түймрийн 48 дуудлага бүртгэгдсэн гэж Нийслэлийн Онцгой Байдлын Газар мэдээллээ.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж нэг иргэний амь нас, 2.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Нийслэлийн Онцгой Байдлын Газраас иргэдэд гэр, байшингийн галлагааны аюулгүй байдлыг хангах, яндангийн цонолтоос сэргийлж тогтмол хөөлөх, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг тогтмол ажиллуулахыг сануулжээ. Мөн гал түймрээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг хүссэн байна.
Угаарын хий нь харагдахгүй, үнэргүй бөгөөд хүчилтөрөгч дутмаг битүү орчинд дутуу шаталтаас үүсдэг. Угаар мэдрэгч дуугарсан тохиолдолд яаралтай гадаа гарч, цэвэр агаар амьсгалах хэрэгтэй.
Угаарын хийн хордлогын шинж тэмдгүүд нь толгой өвдөх, чих шуугих, нүүр улайх (ягаан, хөхөлбөр туяатай болох), огиулж бөөлжих, ханиалгах, ухаан балартаж унах, гуйвж дайвах зэрэг юм. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай 103 дугаарт дуудлага өгөхийг сануулжээ.
