Парис-2024”: Монголын 10 тамирчин Олимпын эрхээ авчээ

Өнгөрөгч долоо хоногт болсон Токиогийн марафонд Монголын тамирчин Г.Хишигсайхан наймдугаар байранд шалгарч, “Парис-2024” Олимпын эрхээ авсан билээ. Өнөөдрийн байдлаар спортын зургаан төрлөөр Монголын 10 тамирчин Олимпод оролцох эрхээ аваад байна. Тухайлбал, буудлагын спортын тамирчин О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа, байт харваач Б.Отгонболд, боксчин О.Есүгэн, Б.Чинзориг болон чөлөөт бөхийн тамирчин Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар Олимпод оролцох юм. Мөн энэ Олимпод монголчууд анх удаа дугуйн төрлөөр тамирчнаа оролцуулах гэж байгаа билээ. Өмнөх Токиогийн Олимпод Монгол улсаа төлөөлөн спортын 10 төрөлд 43 тамирчин оролцсоноос нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. Зуны Олимпын 33 дахь удаагийн их наадам Парис хотноо нээлтээ хийхэд 141 хоног үлдээд байна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen