Ирэх онд 4.5 тэрбум төгрөгөөр гал сөнөөгчдийн хувцас хатаах төхөөрөмж, амьсгалын аппарат цэнэглэгч авч өгнө
![]()
Зураг (гал унтраах машин, жишээ зураг): s1ingshot from Berlin, Germany / Wikimedia Commons, CC BY 2.0
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсан. Төсвийн төсөлд гал сөнөөгчдөд зориулсан тоног төхөөрөмжийн зардал тусгагдсан байна.
Хөдөлмөр хамгааллын хувцсыг цэвэрлэх, хатаах, ариутгах тоног төхөөрөмжид 1.3 тэрбум, хүчилтөрөгчийн амьсгалын аппарат цэнэглэх автомашинд 3.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Нийт 4.5 тэрбум төгрөг болно.
Онцгой байдлын салбарын бусад зардлаас Нийслэлийн Онцгой байдлын газрын хяналтын төвд 3.3 тэрбум, Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй гал түймэр унтраах, аврах ангийн барилгад 2.2 тэрбум, Хан-Уул дүүргийн гал түймэр унтраах ангийн барилгын ажилд 1.2 тэрбум төгрөг тус тус тусгасан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газар Улаанбаатар хотод гамшгаас хамгаалах, гал түймэртэй тэмцэх, авран туслах, гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийг урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй байгууллага юм.
