ГХЯ: ОХУ-д өндөр цалинтай ажлын нэрээр очсон найман иргэнийг нутагт нь буцаалаа

Гадаад харилцааны яам, Улаанбаатар

Зураг (Гадаад харилцааны яам, Улаанбаатар): Chongkian / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлын албыг түр орлон гүйцэтгэгч Б.Биндэръяа ЦЕГ-тай хамтарсан мэдээлэл хийж, ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэж хуурч, цэргийн үйл ажиллагаанд татан оруулсан иргэдийн талаар мэдээлэл өглөө.

Түүний хэлснээр найман иргэнийг 11-р сарын 18, 21-нд илрүүлж, нутагт нь буцаасан. Одоо нэг иргэнийг ОХУ-аас буцаах ажлыг зохион байгуулж байна. ОХУ-д зургаан иргэн байгаа гэсэн мэдээлэл яаманд бий.

Нэг иргэн цэргийн ажиллагаанд оролцож байхдаа нас барсан гэсэн мэдээлэл байгаа бөгөөд ар гэрт нь ОХУ-ын талаас нөхөн олговор олгосон байна. Нэг иргэн өөрийн оролцож буйгаа ойлгоод Украйны талд олзлогдсон гэсэн мэдээлэл бий. Хүмүүс Улаанбаатар-Алтанбулаг-Хиагт-Чита чиглэлээр явдаг бөгөөд Чита хотод цэргийн бэлтгэлийн бааз байдаг гэсэн мэдээлэл байна. Москва дахь Элчин сайдын яамнаас холбогдох газруудад хүсэлт тавьжээ.

Иргэдэд зар мэдээнд итгэхгүй байх, баримт бичгийг сайтар шалгах, монгол хэлээр баримт үзүүлээгүй бол гарын үсэг зурахгүй байхыг анхааруулав. Ар гэрийнхэнд ОХУ-д явсан гэж мэдвэл баримт бичгийн хуулбартайгаа албан ёсоор бүртгүүлэхийг зөвлөжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen