Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо

Засгийн газрын ордон, Улаанбаатар

Зураг (Засгийн газрын ордон, Улаанбаатар): Chinneeb / Wikimedia Commons, CC BY 4.0

Засгийн газрын 11-р сарын 25-ны хуралдаанаар Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг дэмжлээ. Төслийг энэ долоо хоногийн Баасан гарагт буюу 11-р сарын 27-нд Улсын Их Хуралд өргөн барихаар болжээ.

Төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцуулав. Тэрээр авлигатай тэмцэх бодлогоо тогтолцооны хувьд өөрчлөх, ил тод байдал, хяналтыг сайжруулах, хүний оролцоог бууруулж цахимжилтыг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн.

Авлигатай тэмцэх шинэчлэлийн таван хуулийн багцад «Төрийн нууцын тухай хууль», «Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль», «Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтын тухай хууль», «Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хууль» багтах бөгөөд тав дахь нь татварын тайлагнал, буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох зохицуулалт юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen