Эрчим хүчний асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг анхны хуралдаанаа өнөөдөр /2024.10.04/ хийлээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг ахалж, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар, Б.Жаргалан, Б.Найдалаа, С.Цэнгүүн, Д.Энхтуяа нар гишүүнээр ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанд ажлын хэсгийн гишүүдээс гадна  Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах газар, Улаанбаатар дулааны цахилгаан станц, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Дулааны цахилгаан станцуудын цахилгааны болон дулааны инженерүүд, эдийн засагч, хуульчид оролцов. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиудын шинэчлэлийг хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, түүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв. Гишүүд ажлын хэсэгт хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулах, эрчим хүчний дата мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллахыг хүссэн.

Ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг, Эрчим хүчний сайдын удирдсан баг УИХ-ын ажлын хэсэгт зөвлөн ажиллана гэдгийг мэдэгдээд зөвлөх багийн ажлын хуваарь, дэмжин туслах чиглэлийг хэрхэн тодорхойлсон талаар танилцуулсан юм. Энэхүү багт хувийн хэвшлийнхний оролцоог хангаж ажиллана гэдгийг мөн тодотголоо

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen